БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛД

Та ханган
нийлүүлэгч үү?

Борлуулалт, түгээлтийн сувгаа өргөжүүлэх, авлага өглөгийн тооцоогоо хялбараар нийлэх, маш хялбараар тооцоо нийлэх, олон янзын төлбөрийн нөхцөл, олон захиалгуудаа нэгтгэх, нийлүүлэгчээр нь барааг салгаж задлах, олон байршилд хүргүүлэх гээд бизнест хэрэгтэй олон шийдлүүдийг та сонирхоорой. Мөн нийлүүлэгчдээ төлбөр төлөх гэж сандрахгүй байх боломжийг банк санхүү танд олгоно.

image-slider

Нийлүүлэгч
бизнест таатай боломжууд

Realtime харилцаа

Санхүү, борлуулалт, түгээлтийн ажилтнууд төдийгүй худалдан авагч талын хүлээн авсан ажилтан, санхүү, холбоотой бүх оролцогч ажилтнууд нэгдсэн нэг мэдээллийг бодит цагийн горимд авах боломж бүрдэнэ. "Болчихоор нь хэлээрэй" гэдэг ажлыг хялбарчилллаа.

Эрт санхүүжилт

Борлуулалт бүтлээ гээд баярлатал мөнгөөр дутагдаж чадан ядан хүргэдэг зовлон ариллаа. Найдвартай авлагаа хүлээхгүйгээр эрт санхүүжих боломж бүрдлээ. Эргэлтийн хөрөнгийн дутагдалд зовохгүй бизнесээ өргөжүүлэхдээ л анхаарах цаг ирлээ.

Асуудалгүй тооцоо

Худалдан авагч бизнесүүдтэйгээ тооцоо нийлэх, авлага нэхэх ажилд ер цаг зарцуулахаа болино. Дундын ажилтанд тооцоо нийлэх ажлыг хариуцуулахгүй борлуулалтдаа л анхаар гэх боломж бүрдэнэ. Бүх төлбөрүүдийг хэзээ, хэнээс орж ирсэн, хэд дутуу байгааг шууд мэднэ.

Захиалгын процесс супер дижитал

Захиалгын бизнес процесс бүрэн дижитал. Олон салбартай бизнесүүдээс захиалгыг нь нэгтгэж авах, нөөц дутууг нь дахин захиалгаар хүргэж өгөх, тал талаас ирсэн захиалгаа нэгтгэх, нэг захиалгыг олон тийшээ задалж хүргэх гээд бизнесийн онцлогийг бүрэн тусгалаа.

Үлдэгдэлээ хянах хөшүүрэг

Та хичнээн сайхан систем ашиглаж байсан ч худалдан авагч бизнестэйгээ шууд холбогдож чадахгүй мэдээлэл "тасардаг". Худалдан авагч бизнес нь таны барааг буруу зөрүү бүртгээд оруулчихдаг. Эсвэл дундын ажилтнууд будилж орхидог. Систем ашигладаггүй бол бүр энэ асуудлыг дурьдаад ч хэрэггүй хэцүү зовлон. Бизнесийн бүх процесст үлдэгдэлээ хянах боломжийг бид бий болголоо.

Ялгаатай бодлого - нэг систем

Харилцааны түүхэнд үндэслэн ялгаатай үнийн бодлого, төлбөрийн ялгаатай нөхцөл, ялгаатай түгээлт - хүргэлтийн нөхцөл гээд нийлүүлэгч бизнесийн онцлогт тохируулан уян хатан хийгдсэн. Харилцагч бизнесийн худалдагч, нярав, худалдан авалтын ажилтан хэн нь ч байсан та бүгд хамтдаа нэг системийг ашиглах давуу талтай.

Эрт санхүүжилтийн
боломж

Барьцаа хөрөнгөд суурилж, каронон хавтастай бичиг баримт шалгуулж зээл авдаг процесст салхи орууллаа. Голомт банк, Богд банкны Мэдээллийн технологи, Бизнес хөгжлийн багууд "Дижитал шилжилт"-ийг түүчээлэн хамтран ажиллалаа. Supply Chain Finance, Distribution Chain Finance, Factoring зэрэг үйлчилгээг дэлхийн жишгээр үзүүлэх боломж бүрдэж байна. Илүү дэлгэрэнгүйг Голомт банк, Богд банканд хандаж аваарай.

image-slider
image-slider

Дижитал шилжилтийг хамтдаа

Бизнесүүд дижиталд шилжихэд хөрөнгө хүч, цаг хугацаа зарцуулсаар...Дижитал шийдлүүд төрөн гарсаар...Гэтэл нэг бизнес дижиталд шилжсэн ч хамтардаг нөгөө нь excel-тэйгээ сууж байвал мөсөн уулын дор асуудал байсаар. Балардаг баримт..., өгсөн авсны маргаан..., даралт ихдүүлсэн өр авлагын хэрүүл..., дансны хуулгаас түүж, тоолж нягталдаг процесс..., хүн биш цаасан баримттай тулж ажилладаг харилцаа..., борлуулалтын алдагдсан боломж..., өнгөрсөнөө шалгах гэсээр байтал бизнес урагшлан овоорсоор... Танд энэ танил байна уу? Хямд үнийн бодлого бүхий дижитал шийдэл, дурын системтэй интеграци хийх соёлын давалгаа энэ бүгдийг өөрчилж чадна гэдэгт бид итгэж байна. Бидэнд хандаарай.

image-slider

Аль ч салбарын
авлагын тооцоо

Заавал барилга барьдаг, нарийн боов үйлдвэрлэдэг, худалдаа хийдэг байх албагүй. Уул уурхай, барилга, бөөний болон жижиглэн худалдаа гээд аль ч бизнесийн, аль ч салбарын бизнест тохирох шийдэл. Нэхэмжлэх бичээд түрээсийн төлбөр цуглуулдаг бизнест ч шууд ашиглаж болно. Нэхэмжлэхээр орлого орж ирж байна уу хянах, орлого маань хугацаа хэтэрч байна уу сануулах, орж ирэх нь тодорхой орлогоо барьцаалан зээл авах гээд олон боломжууд бий болж байна.





DeHUB платформ

Нийтлэг асуулт,
хариултууд.

Үгүй. Учир нь DeHUB платформ нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ биш. Хоёр бизнесийн нэхэмжлэх, төлбөр тооцоо, авлага өглөгийн мэдээллийг бодит цагийн горимд, бүх оролцогч талуудад ижил мэдээллээр хангахад зориулагдсан HUB платформ. Иймээс DeHUB платформоор тооцоо нийлж, тулсан мэдээлэлдээ үндэслэн нягтлан бодох бүртгэлийн систем дээрээ тайлангаа гаргах боломжтой.

Бизнес хоорондын төлбөр тооцоонд Голомт банкны Open Bank API-ийн давуу талыг ашиглан бүх төрлийн төлбөр тооцоогоо хийх боломжтой. Богд банкны хувьд мөн өөрийн кор системтэйгээ шууд уялдан ажиллах боломж олгож буй. Хамгийн гол нь хоёр бизнесийн хооронд хийгдэх төлбөр тооцоо ямар ч дундын компаниар дамжихгүй. Данс болон мөнгө нь итгэл хүлээсэн банкиндаа байна.

Бид танай бизнест ашиглаж буй системийн архитектур, дэд бүтэц, вендор компанийн шийдлийг судалж хэрхэн яаж интеграци хийх вэ гэдгийг шийдэж өгч хамтран ажиллана. Танайх өөрийн гэсэн системтэй хэдий ч танайхтай харилцдаг маш олон бизнесүүд ямар ч системгүй байгаа. Тэгвэл тэд хүртэл нэмэлт өндөр зардалгүй дижиталд шилжиж танайхтай банк мэт бодит цагийн горимд мэдээлэл солилцож ажиллах юм.

Систем нэвтрүүлэхэд тэгж их мөнгө төлдөг үе өнгөрсөн. "Программ хангамж бол үйлчилгээ" гэсэн бизнесийн шинэ модель гарч ирсэн. Таньтай харилцаж буй бизнесүүд сар бүр тогтмол багахан мөнгө төлнө. Гол нь тэр бизнесүүд тань таниас гадна дахиад 300-с дээш бизнестэй харилцдаг шүү дээ. Тэгэхээр аль алиндаа үнэ цэнтэй байхад бид анхаарна.

Эхлээд бид танай систем нийлүүлэгч компанитай уулзалт товлоно. Бидний зүгээс интеграци хаана хийгдэх боломжтойг танай болон вендор компанитай зөвлөлдөөд, зөвлөөд хамтарсан баг гаргаж ажиллана.

Платформын танилцуулгыг байгууллага дээрээ цаг тохирч аваарай.

  • Өдөр: Мя,Лх,Пү
  • Цаг: 13:00 PM-17:00 PM
>