Утас: 8910-7733, 9912-1882 Платформын танилцуулга, демо үзэх бол бидэнд хандаарай..


Digital Era HUB (DeHUB)

B2B төлбөр тооцоо - гол онцлогууд.

Бизнес хоорондын процесс, харилцааны онцлогт нийцүүлж Digital Era HUB-ийн үүргийг хэрхэн хийж буйг доороос танилцаарай.
"Оролцогч тал" гэж тодотгосон нь нийлүүлэгч, худалдан авагчийн санхүү, менежер, худалдагч, түгээгч гээд бүх хамааралтай ажилтныг хэлж буй юм.

Төлбөрийн tracking

Нэхэмжлэхээс хэсэгчлэн болон бүтэн төлөлт хийхэд орлого хүлээн авагч болон шилжүүлэгч талын холбоотой бүх ажилтнууд ижил мэдээллийг бодит цагийн горимд авна. "Төлбөр орж уу хараад өгөөч" гэх асуудал байхгүй болж тайван ажлаа хийх боломжтой боллоо.

Маргаангүй тооцоо

"Төлбөрөө танай хүнд бэлнээр нь төлсөн ш дээ", "Бэлэн авсан төлбөрөө хийгээгүй байсан юм уу" гэх мэт практикт гардаг олон маргаан байхгүй болно. Бэлэн тооцоо төдийгүй бартерийн тооцоог ч худалдан авагч, нийлүүлэгч талын хариуцсан ажилтнаар нь хянах боломжтой.

Бөөнөөр нь төлөх

Байнгын давтамжтай захиалгын харилцаанд өчигдөр, уржигдрын, өмнөх долоо хоногийнх гээд төлбөрүүд хуримтлагддаг. Нэг удаа бөөнөөр нь төлөхөд аль төлбөрт хамаарч буйг автоматаар тооцож суутгаад аль төлбөрөөс хэд үлдсэн нь оролцогч бүх талд авто шинэчилэгдэнэ.

Бартерийн тооцоо

Бизнест нэхэмжлэх зөвхөн мөнгөөр төлөгддөггүй гэдгийг анхаарч бартераар хаагдсан төлбөр тооцоог бүртгэдэг шийдэл ч мөн шингээсэн. Энэ төлбөрийн тооцоо бартераар, ийм эд зүйлээр хаагдсан шүү гэдгээ тэмдэглэхэд оролцогч талууд ижил мэдээлэлтэй байдаг боллоо.

B2B дансны менежмент

Олон борлуулагч, олон харилцагч, олон салбартай бизнесийн хувьд дансны менежментээ зохицуулахын тулд ПОС болгондоо данс нээх, хүн болгондоо данстай байх ч жишээ байдаг. Тэгвэл замбараагүй дансыг удирдахгүй данстайгаа уялдсан тооцооны шийдлийг нэвтрүүллээ.

Бусад төлбөрийн хэрэгсэл

Хувь хувьсгалыг холимооргүй байсан ч qPay, Social Pay, карт, дансаар төлөх хэрэгцээ бизнест гарахаас өөр аргагүй л байдаг. Энэ бүх тооцооны хэлбэрээр төлбөрийг хүлээн авч болох хэдий ч бизнесийн дансанд орсон тооцоог хялбараар ялган хянах боломжтой боллоо.