Утас: 8910-7733, 9912-1882 Платформын танилцуулга, демо үзэх бол бидэнд хандаарай..

БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛД

Та худалдан
авагч уу?

Олон нийлүүлэгчтэй бизнесээ өргөжүүлэх, маш хялбараар тооцоо нийлэх, олон янзын төлбөрийн нөхцөл, олон захиалгуудаа нэгтгэх, нийлүүлэгчээр нь барааг салгаж задлах, олон байршилд хүргүүлэх гээд бизнест хэрэгтэй олон шийдлүүдийг та сонирхоорой. Мөн нийлүүлэгчдээ төлбөр төлөх гэж сандрахгүй байх боломжийг банк санхүү танд олгоно.

image-slider

Худалдан авагч
бизнест таатай боломжууд

Realtime харилцаа

Нийлүүлэгчийн санхүү, борлуулагч, түгээгч төдийгүй танай бизнесийн холбоотой бүх ажилтнууд нэгдсэн нэг мэдээллийг бодит цагийн горимд авах боломж бүрдэнэ. "Хараад өгөөч" гэдэг ажлыг хялбарчилллаа.

Асуудалгүй тооцоо

Олон нийлүүлэгчтэй тооцоо нийлэх процесст цаг ердөө зарахаа болино. Хэний хариуцсан төлбөр тооцоог хэн, хэзээ, хэрхэн хийсэнг хянах ажил ийм хялбар байсангүйг танайхан мэдрэнэ.

Бизнесийн онцлог

Танайд өгдөг ялгаатай үнийн бодлого, төлбөрийн ялгаатай нөхцөлүүд бизнесийн онцлогт тохируулан уян хатан хийгдсэн. Тэр байтугай бартерын тооцоогоо ч хянах боломжтой.

Захиалгын процесс супер дижитал

Захиалгын бизнес процесс бүрэн дижитал. Олон салбарын захиалгаа нийлүүлэгчдээ нэгтгэж илгээх. Нэгтгээд ирсэн захиалгаа буцааж задлах. Захиалж байхдаа хүргэх газруудаа ялгаатай сонгох гээд бизнесийн онцлогт нийцсэн.

Давхардалгүй ажил, зөв мэдээлэл

Дийлэнх бизнесүүд хэн нэгнээс бараа бүтээгдэхүүн худалдаж аваад борлуулдаг, эсвэл бизнестээ ашигладаг. Нийлүүлэгчийн барааг хүлээж аваад буруу зөв бүртгэх, дахин бүртгэж цаг барах шаардлагагүй болсон. Цааш борлуулдаг, үгүй гэж сонгоод л болоо.

Санхүүгийн хөшүүрэг

Төлбөрөө урьдчилж төлж захиалдаг байдал арилна. Нийлүүлэгчдээ төлбөрөө төлмөөр байв ч борлуулалтаас мөнгө хүлээгдэж байвал та сандрах хэрэггүй. Найдвартай харилцаанд тулгуурласан санхүүжилтийн үйлчилгээг Голомт банк, Богд банк танд санал болгож байна.

Мөнгөн урсгал
суурьтай санхүүжилт

Барьцаа хөрөнгөд суурилж, каронон хавтастай бичиг баримт шалгуулж зээл авдаг процесст салхи орууллаа. Голомт банк, Богд банкны Мэдээллийн технологи, Бизнес хөгжлийн багууд "Дижитал шилжилт"-ийг түүчээлэн хамтран ажиллалаа. Supply Chain Finance, Distribution Chain Finance, Factoring зэрэг үйлчилгээг дэлхийн жишгээр үзүүлэх боломж бүрдэж байна. Илүү дэлгэрэнгүйг Голомт банк, Богд банканд хандаж аваарай.

image-slider
image-slider

Дижитал шилжилтийг хамтдаа

Бизнесүүд дижиталд шилжихэд хөрөнгө хүч, цаг хугацаа зарцуулсаар...Дижитал шийдлүүд төрөн гарсаар...Гэтэл нэг бизнес дижиталд шилжсэн ч хамтардаг нөгөө нь excel-тэйгээ сууж байвал мөсөн уулын дор асуудал байсаар. Балардаг баримт..., өгсөн авсны маргаан..., даралт ихдүүлсэн өр авлагын хэрүүл..., дансны хуулгаас түүж, тоолж нягталдаг процесс..., хүн биш цаасан баримттай тулж ажилладаг харилцаа..., борлуулалтын алдагдсан боломж..., өнгөрсөнөө шалгах гэсээр байтал бизнес урагшлан овоорсоор... Танд энэ танил байна уу? Хямд үнийн бодлого бүхий дижитал шийдэл, дурын системтэй интеграци хийх соёлын давалгаа энэ бүгдийг өөрчилж чадна гэдэгт бид итгэж байна. Бидэнд хандаарай.

image-slider

Ямар ч салбарын
бизнест тохирно

Уул уурхай, барилга, бөөний болон жижиглэн худалдаа гээд аль ч бизнесийн, аль ч салбарын бизнест тохирох шийдэл. Танайх барилга барьдаг арматур худалдан авдаг байна уу, нарийн боов үйлдвэрлэж сав баглаа боодол авдаг байна уу үл хамааран категоричлолын динамик шийдлийг Alibaba-с туршлага судлан хийлээ. Худалдан авалтаа чиглэл, чиглэлээрээ хувааж хариуцдаг бизнесийн онцлогийг ч бид тусгалаа.





DeHUB платформ

Нийтлэг асуулт,
хариултууд.

Үгүй. Учир нь DeHUB платформ нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ биш. Хоёр бизнесийн нэхэмжлэх, төлбөр тооцоо, авлага өглөгийн мэдээллийг бодит цагийн горимд, бүх оролцогч талуудад ижил мэдээллээр хангахад зориулагдсан HUB платформ. Иймээс DeHUB платформоор тооцоо нийлж, тулсан мэдээлэлдээ үндэслэн нягтлан бодох бүртгэлийн систем дээрээ тайлангаа гаргах боломжтой.

Бизнес хоорондын төлбөр тооцоонд Голомт банкны Open Bank API-ийн давуу талыг ашиглан бүх төрлийн төлбөр тооцоогоо хийх боломжтой. Богд банкны хувьд мөн өөрийн кор системтэйгээ шууд уялдан ажиллах боломж олгож буй. Хамгийн гол нь хоёр бизнесийн хооронд хийгдэх төлбөр тооцоо ямар ч дундын компаниар дамжихгүй. Данс болон мөнгө нь итгэл хүлээсэн банкиндаа байна.

Бид танай бизнест ашиглаж буй системийн архитектур, дэд бүтэц, вендор компанийн шийдлийг судалж хэрхэн яаж интеграци хийх вэ гэдгийг шийдэж өгч хамтран ажиллана. Танайх өөрийн гэсэн системтэй хэдий ч танайхтай харилцдаг маш олон бизнесүүд ямар ч системгүй байгаа. Тэгвэл тэд хүртэл нэмэлт өндөр зардалгүй дижиталд шилжиж танайхтай банк мэт бодит цагийн горимд мэдээлэл солилцож ажиллах юм.

Систем нэвтрүүлэхэд тэгж их мөнгө төлдөг үе өнгөрсөн. "Программ хангамж бол үйлчилгээ" гэсэн бизнесийн шинэ модель гарч ирсэн. Таньтай харилцаж буй бизнесүүд сар бүр тогтмол багахан мөнгө төлнө. Гол нь тэр бизнесүүд тань таниас гадна дахиад 300-с дээш бизнестэй харилцдаг шүү дээ. Тэгэхээр аль алиндаа үнэ цэнтэй байхад бид анхаарна.

Эхлээд бид танай систем нийлүүлэгч компанитай уулзалт товлоно. Бидний зүгээс интеграци хаана хийгдэх боломжтойг танай болон вендор компанитай зөвлөлдөөд, зөвлөөд хамтарсан баг гаргаж ажиллана.

Платформын танилцуулгыг байгууллага дээрээ цаг тохирч аваарай.

  • Өдөр: Мя,Лх,Пү
  • Цаг: 13:00 PM-17:00 PM