Утас: 7505-3010 Платформын танилцуулга, демо үзэх бол бидэнд хандаарай..


Digital Era HUB (DeHUB)

B2B нэхэмжлэх - гол онцлогууд

Бизнес хоорондын авлага өглөгийн тооцоо
бүрэн дижитал боллоо. Төлбөрийн олон сонголтот нөхцөл бүхий нэхэмжлэхийн модуль.

Төлбөрийн сонголттой
авто нэхэмжлэх

Сар бүрийн 20-ны дотор төлдөг, баталснаас хойш 3 хоногт, сарын сүүлийн өдөр гэхэд гэх мэт харилцагчдаа өгдөг дурын нөхцөлдөө тохируулан нэхэмжлэх бичих, батлах, төлөлтийг авто сануулах, бүтэн болон хэсэгчлэн төлөлтөө хянах процесс бүрэн авто боллоо.

Толгой өвдөхгүй
тооцоо нийлэлт

Бизнес хоорондын авлага өглөгийн тооцоог нүсэр ажил болж хийх, баримт ухаж тулган шалгах, утасдаж хэлж сануулах гээд олон ажил байхгүй боллоо. Та олон харилцагч, эсвэл нийлүүлэгчтэй энэ ажлыг хийдэг байсан бол дундын-авто-бүрэн дижитал шийдлийн давуу талыг илүү мэдрэнэ.

Нэхэмжлэх барьцаалах
эрт санхүүжилт

Батлагдсан нэхэмжлэхээ төлөгдөх буюу авлага орж ирэхийг хүлээхгүйгээр эрт санхүүжилт авах боломж бүрдлээ. Орлогоо хүлээх зуураа төлбөр төлөх гэж сандрах дарамтаас гарах санхүүгийн үйлчилгээг банк санхүүгийнхан хамтран нэвтрүүлж байна.

Төлөлтийн түүх
бүрэн авто

Нэхэмжлэх төлөгдөх бүрд хоёр талын санхүү болон уг авлагыг хариуцсан ажилтнууд бүгд ижил мэдээллийг realtime авна. Хэсэгчлэн төлөгдсөн, бүтэн төлөгдсөн, бэлнээр үү, юугаар төлсөн гээд бүх мэдээллийг хүний оролцоогүй хянах боломж бүрдлээ. Төлж үү шалгаад өгөөч, дутуу тооцоогоо нэхээч гэх мэт ажил байхгүй боллоо.

Борлуулалтын
алдагдсан боломж

Борлуулагч нараа авлагын тооцоогоо хий, авлагаа бууруулж дараагийн борлуулалтаа хий гэж шахаж шаардах хэрэггүй. Авлага бууралтыг цаг мөч бүр, хамааралтай ажилтан, харилцагч тус бүрээр хянах боломжтой. Худалдан авагч тал нь ч ижил мэдээлэлтэй байх тул элдэв маргаан гарахгүй болно.

Эзэнтэй
хяналттай процесс

Нэхэмжлэх баталсан эзэнтэй, батлуулсан эзэнтэй төдийгүй төлөлтийн түүх, үлдэгдэл тооцоо бүрэн дижитал. Төлөх ёстой хугацаанаас хэд хоног хэтэрч байна вэ гэдэг нь өдөр бүр авто шинэчлэгдэнэ. Хоног хугацааг овооруулан ухаж, хугацаа хэтрэлтийг тоолох ажилд цагаа үрэх хэрэггүй. Банкны систем яаж ажилладаг вэ яг түүн шиг л realtime боллоо.