Утас: 7505-3010
Платформын танилцуулга, демо үзэх бол бидэнд хандаарай..
ERP систем
ИНТЕГРАЦИ
ERP, санхүү нягтлан бодох бүртгэлийн системүүдтэй интеграци хийх ажлыг бид хийж өгнө. Байгаа системээ соль гэж хэлэхгүй. Хамтрагч бизнес тань ямарч системгүй бол маш хямд зардлаар дижиталд шилжих боломж олгоно.
Бизнесүүдийг дижиталд холбох
Digital Era HUB
Бид IT-ийн систем, шийдэл нийлүүлэгчид болон банк санхүү, төлбөр тооцооны бизнесүүдтэй нээлттэй хамтран ажиллана.
DeHUB баг
DeHUB-р нэг бизнес дор хаяж 300 нийлүүлэгч, эсвэл 2000 худалдан авагчтай харилцана. Бид гол нь хооронд нь холбох үүрэгтэй. Дэлхий дээр ч ийм платформууд чөлөөтэй интеграци хийгддэг.
Та бидэнд хандаарай

DeHUB платформ
Нийтлэг асуулт,
хариултууд.
Үгүй. Учир нь DeHUB платформ нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ биш. Хоёр бизнесийн нэхэмжлэх, төлбөр тооцоо, авлага өглөгийн мэдээллийг бодит цагийн горимд, бүх оролцогч талуудад ижил мэдээллээр хангахад зориулагдсан HUB платформ. Иймээс DeHUB платформоор тооцоо нийлж, тулсан мэдээлэлдээ үндэслэн нягтлан бодох бүртгэлийн систем дээрээ тайлангаа гаргах боломжтой.
Бизнес хоорондын төлбөр тооцоонд Голомт банкны Open Bank API-ийн давуу талыг ашиглан бүх төрлийн төлбөр тооцоогоо хийх боломжтой. Богд банкны хувьд мөн өөрийн кор системтэйгээ шууд уялдан ажиллах боломж олгож буй. Хамгийн гол нь хоёр бизнесийн хооронд хийгдэх төлбөр тооцоо ямар ч дундын компаниар дамжихгүй. Данс болон мөнгө нь итгэл хүлээсэн банкиндаа байна.
Бид танай бизнест ашиглаж буй системийн архитектур, дэд бүтэц, вендор компанийн шийдлийг судалж хэрхэн яаж интеграци хийх вэ гэдгийг шийдэж өгч хамтран ажиллана. Танайх өөрийн гэсэн системтэй хэдий ч танайтай харилцдаг маш олон бизнесүүд ямар ч системгүй байгаа. Тэгвэл тэд хүртэл нэмэлт өндөр зардалгүй дижиталд шилжиж танайхтай банк мэт бодит цагийн горимд мэдээлэл солилцож ажиллах юм.
Систем нэвтрүүлэхэд тэгж их мөнгө төлдөг үе өнгөрсөн. "Программ хангамж бол үйлчилгээ" гэсэн бизнесийн шинэ модель гарч ирсэн. Таньтай харилцаж буй бизнесүүд сар бүр тогтмол багахан мөнгө төлнө. Гол нь тэр бизнесүүд тань таниас гадна дахиад 300-с дээш бизнестэй харилцдаг шүү дээ. Тэгэхээр аль алиндаа үнэ цэнтэй байхад бид анхаарна.
Эхлээд бид танай систем нийлүүлэгч компанитай уулзалт товлоно. Бидний зүгээс интеграци хаана хийгдэх боломжтойг танай болон вендор компанитай зөвлөлдөөд зөвлөөд хамтарсан баг гаргаж ажиллана.
Платформын танилцуулгыг байгууллага дээрээ цаг тохирч аваарай.
- Өдөр: Мя,Лх,Пү
- Цаг: 13:00 PM-17:00 PM
© Дижитал Эра Пэймэнт 2024